Ялдамхан - Шинэ бичлэгүүд http://yldamhan1974.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Wed, 02 May 2012 14:39:25 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[“Эрчүүдийн цэцгийн ертөнц” Үзэсгэлэн,худалдаа]]> http://yldamhan1974.blog.banjig.net/post.php?post_id=106914

2012-5-9-ны өдөр 11 цагаас
• Хүүхдийн ордны үзэсгэлэнгийн танхимд нээлтийн үйл ажиллагаа.


2012-5-12-ны өдөр 11 цагаас

• "Цэцэгс уран зурагнаа" гар зургийн уралдааны
шагнал гардуулах ёслолын ажиллагаа


2012-5-13-ны өдөр 11 цагаас
• Үрээ өөрөө тарьж, Орчиноо өөрсдөө чимье" Эссе бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа


2012-5-14-ны өдөр 11 цагаас
• Хүүхдэд ээлтэй ногоон орчиныг бүрдүүлье уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа
2012-5-14-ний өдөр 18 цагаас хаалтын ажиллагаа

Утас: 96680378, 99603734, 99885394, 99261880,


Зохион байгуулагч :
• "Хайтан цэцгийн клуб "ТББ
• Танайд мод тарья нэвтрүүлэг

Ивээн тэтгэгч:
• Экстра Орос Худалдааны Төв

 

]]>
Wed, 02 May 2012 14:39:25 +0800 http://yldamhan1974.blog.banjig.net/post.php?post_id=106914
<![CDATA[Увдист ертөнц" цэцгийн үзэсгэлэн худалдаа]]> http://yldamhan1974.blog.banjig.net/post.php?post_id=103677

Увдист ертөнц" цэцгийн үзэсгэлэн худалдаа 2012 оны 4 дүгээр сарын 20, 21, 22 ны өдрүүдийн 10.00-19.00 цагт МУИС-ийн Экологийн боловсролын төв дээр зохион байгуулагдах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урья. Түүнчлэн цэцэг ургамалтай холбоотой бараа бүтээгдэхүүн борлуулах сонирхолтой албан байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллана.
Лавлах утас: 99 81 88 21, 95 03 07 47, 99 06 80 49

]]>
Thu, 05 Apr 2012 12:30:14 +0800 http://yldamhan1974.blog.banjig.net/post.php?post_id=103677
<![CDATA[Дахиад л бэлэг......]]> http://yldamhan1974.blog.banjig.net/post.php?post_id=102700 Клубийнхнээсээ бэлэг аваад , оруулж чадахгүй явсаар байгаад өнөөдөр л орууллаа. Намуран, Ари, Игээ, Мянгаа нараасаа эдгээр бэлэгнүүдийг аваад, бөөн баяр. Нэг  наст мандлын цэцэгнүүдийнх нь үрсэлгээг хийчихсэн, гоё ургахаар нь зургуудийг нь яг энэ сэдэв дотроо оруулнаа.

Мянгаагийн маань чехээс явуулсан цээнэ цэцгийн үндэслэг булцуу. Энэ миний мөрөөдлийн цэцэг байв. Охинтой айлд ээлтэй цэцэг гэсэн. Олж тарьж үзэхийг олон жил мөрөөдсөөр яваад энэ жил хүсэл минь биелэв.

Жижигхээн ногоон соёо цухуйчихаад байна. Хаа хол чехээс энд ургаж намайг баярлуулах гэж зүтгэж ирсэн чамин цэцэгхэн.

Гэгээн сэтгэлээр биесээ дэмжиж, гэргий нэрээ гэрэл цацартал авч яваа сайхан бүсгүйчүүдээ , та нартаа маш их баярлалаа. Бэлгийн үр , булцуунуул\даа маш гоё ургуулаад зургийг нь харуулнаа.

]]>
Wed, 28 Mar 2012 09:32:15 +0800 http://yldamhan1974.blog.banjig.net/post.php?post_id=102700
<![CDATA[Үрсэлгээнүүд минь баясав.]]> http://yldamhan1974.blog.banjig.net/post.php?post_id=98402 Үрсэлгээ хийхэд хамгийн чухал нь гэрэлтүүлэг гэдэг. Миний хэдэн үрсэлгээнүүд гэрэл дутаад сунаад байсан чинь, өчигдөр хань минь, ингээд сайхан гэрэлтүүлэг хийгээд өглөө. Гэрэлтэй болсон учраас цэцэгнүүд минь сайхан ургах байхаа.

]]>
Fri, 02 Mar 2012 16:33:10 +0800 http://yldamhan1974.blog.banjig.net/post.php?post_id=98402
<![CDATA[Үрсэлгээг мандалд шилжүүлэн суулгах.]]> http://yldamhan1974.blog.banjig.net/post.php?post_id=96726

Сайн чанарын шилбэ бүдүүнтэй үрслэгийг ил хөрс, мандалд суулгахад хорогдол багатай байдаг.
Ил талбай болон мандалд суулгах үрсэлгээг нэг өдрийн өмнө усална. Хайрцагнаас үрсэлгээг авахдаа үндэсийг гэмтээхээс хамгаалж, шорооны хамт зүсэж авна. Үрсэлгээг авах, зөөх, тээвэрлэх, суулгах ажлыг зөв хийх явдал олон талын ач холбогдолтой. Үүнд:
1. Үрсэлгээг ил талбай, мандалд бүрхэг өдөр суулгавал амархан сэргэнэ.
2. Гэнэтийн цочир хүйтрэлт болохооргүй байх хугацааг олж гаргах хэрэгтэй.
3. Үрсэлгээг авах, зөөх явцдаа үндсийг нь гэмтээхгүй байхыг анхаараарай.
4. Хэт гүн буюу гүехэн суулгаж болохгүй.
5. Үрсэлгээгсуулгаад дараа нь усална.
6. Үрсэлгээг суулгаснаас хойш үзлэг хийж 3-5 хоногт багтаан нөхөн тарилтыг хийнэ.
Суналтгүй үрсэлгээг бойжуулах нь хамгийн чухал шүү. Хэрвээ үрсэлгээ давжаа байх юм бол нэмэлт арчилгааг сайн хийх хэрэгтэй. Үрсэлгээ ургуулах арга, технологийг сайн баримталж чадвал эрүүл сайн ургамал ургуулж, тод өнгөтэй, үзэмж сайтай цэцэг ургуулахаас гадна, ирэх жил тарих үрийг хураан авах болно.

]]>
Sun, 12 Feb 2012 14:10:32 +0800 http://yldamhan1974.blog.banjig.net/post.php?post_id=96726
<![CDATA[Чимэглэлийн нэг наст цэцэг тарих арга.]]> http://yldamhan1974.blog.banjig.net/post.php?post_id=96724

Гадна, хашаандаа мандлын нэг наст цэцэг ургамал анх тарьж ургуулж эхэлж байгаа хүмүүст хэрэг болж магадгүй гэсэн үүднээс мандлын цэцэг хэрхэн тарих талаар бичлэг оруулж байна.
         Цэцэг тарьж ургуулах гэдэг нь өнгө үзэмжтэй төдийгүй эрүүл ахуйд онцгой чухал юм. Тоос шороо ихтэй , утаа униартай газар, алаг цэцэгс, ногоон ургамлын үүрэг их байдаг. Иймээс ногоон ургамлыг байгалийн жинхэнэ фабрик- ногоон уушиг гэж нэрлэдэг.
Өөрийн амьдарч буй орчноо цэцэрлэгжүүлэх, арчлан ха мгаалах талаар хүн бүр тодорхой зөв, үндсэн мэдлэгтэй байж, түүнийгээ өөрсдөө гардан хийж, зохих журмын дагуу чанартай гүйцэтгэснээр бид бүхний орчноо чимж тохижуулах, мөн өөрсдийнхөө эрүүл мэндэд хийх хөрөнгө оруулалт маань бодитой үр дүнд хүрнэ гэж боддог.
        ҮР. Тариалалтанд зориулж буй бүх материалыг үр гэнэ. Үр нь тухайн ургамлын удмыг залгуулагч болохын хувьд түүний бүхий л шинжийг өөрөөрөө дамжуулан удамшуулах үүрэгтэй "бага хэмжээний, дүрс хувирсан ургамал" юм. Нас гүйцсэн ургамалд явагдаж байдаг бүх эд эрхтнүүд, үрэнд байдаг бөгөөд , ургамлын амьдралын бүх процесс, үйл ажиллагаа үрийн дотор явагдаж байдаг. Аливаа ургамлын үрүүд нь хэмжээ, хэлбэр, жингээрээ ялгаатай байдаг.Чимэглэлийн нэг наст үрний хэмжээ ихэвчлэн жижиг байдаг. Том үрийг хөрсний чийгтэй хэсэгт гүн тарьж болох ч жижиг үрээр тарилт хийхдээ талбайг сайтар тэгшилж, үр суулгах гүнийг нарийн тохируулна. Эсвэл ил цацаад элсээр маш нимгэн цацах маягаар хучиж болно. Үрийг хуурай, сэрүүн, харанхуй газар хадгална. Хэт дулаан, чийгтэй орчинд хадгалсан үр соёолох чадвараа алдана.
     СОЁОЛОЛТ. Үр ургаж, үндэсний үүсвэр цухуйхыг соёололт гэнэ. Ургамлын үр хөөж томрох, соёолох үедээ дулаан ихээр шаарддаг. Энэ үед үрийн шимт тэжээлийн нөөц бодисын ихэнхи нь зарцуулагдана. Иймээс залуу ургамлыг шимт тэжээлийн бодисоор дутагдалтай байгаа үед нь дулааныг ихэсгэвэл амьсшалах явц түргэсч, тэжээлийн бодис улам ихээр зарцуулагдан сая соёолсон залуу ургамал сунаж туяхан болно.Үндэс үүсч газрын хөрстэй харилцах үед үрийн хөврөлийн хуйларсан навчинцар дээшээ сунаж хөрсний дээр гарч ирнэ. Цэцэг бүрийн цэцэглэх хугацаа адилгүй байдаг. Иймд төрөл бүрийн нэг наст цэцэгт ургамлыг үрээр шууд тарих, үрсэлгээгээр тарих гэсэн үндсэн хоёр арга байдаг.

Үрээр ил хөрсөнд тарих.
1. Хөрсийг 20-22 см гүн хагалж чулуу, хог ургамлын үндсийг нь цэвэрлээд, бордоог хольж усалж чийглэн тэгшилж тарих дэвсгийг бэлдэнэ. Ямар ч бордоог ашиглаж болно. Жишээ нь : бууц, сангас, үнс, дэлгүүрээр зарагддаг биоялзмаг гэх мэт.
2. Үрийг тарихдаа эхлээд хагалж бэлдсэн талбайгаа тэгшлээд элдэв хэлбэр дүрс гаргахын тулд олс, эсвэл утсаар татаж гадаслана.
3. Үр суулгах хугацаа 5 сарын сүүлийн 10 хоногоос 6 сарын эхний 5 хоногын дотор байна.
4. Үрийг суулгахдаа үрийн том жижгээс шалтгаалан 1-1,5 см хүртэл шороогоор хучиж, сайн нягтруулан усална.
5. Үр тарьсан талбайг усалж өдөр бүр чийгийг нь үзэж байна.
6. Тарьсан хугацаа, сортын нэр, үрийн танилцуулгыг бичиж аваад түүнийгээ дараа жил харьцуулан ашиглана.
7. Хэрэв шөнө дулааны хэм 5-аас доош буух буюу цочир хүйтрэхээр байвал хөрсийг хучиж хамгаалалт хийнэ.
8. Хөрс дулаан байвал үр хурдан, жигд соёолно.
Энэ бүхэн нь хөрсөнд шууд тарих аргаар суулгасан үрийн ургалтанд таатай нөхцлийг бүрдүүлж цэцгийн үзэмж сайжирч, хэмжээ томорч, тод өнгөтэй өсөж бутжих нь түргэсэхийн зэрэгцээ цэцэгтэйгээ удаан байдаг байна.

Үрсэлгээ ургуулах.
Шилжүүлэн суулгах зорилгоор бойжуулсан бүтээгдэхүүнт эрхтэн үүсээгүй залуу ургамлыг үрслэг гэнэ.Үрсэлгээг тодорхой хугацаанд хүлэмж, дарлага, өрөө тасалгаанд бойжуулна. Чимэглэлийн ихэнхи нэг наст цэцэг нь үрсэлгээр дамжиж ургадаг бөгөөд эдгээрийг жижиг үртэй учраас ингэж тарих ажлыг аль болох эрт 2-р сарын сүүлийн 7 хоног буюу 3-р сарын эхний 7 хоногоос явуулах нь тохиромжтой байдаг. Цэцгийн үрийг модон хайрцаг, ваар, хуванцар, ер нь ямар ч саванд суулгаж болдог.
1. Саванд хар шороо, элс 6:4 харьцаатай хийж тэгшлээд усална. Ус шингэсний дараа үрээ тарина.
2. Жижиг үрийг элстэй хольж дээрээс нь зөөлөн дарж , том үрийг бол шигтгэж шороо эсвэл элсээр далд ортол нь хучина.
3.Үрийн соёололтыг түргэсгэж, хөрсний чийгийг хадгалах зорилгоор дээрээс нь шил буюу хүнсний цаасаар таглан ваакуумдаж өгнө.
4. Үрийн ургах дулаан +18...+20 хэм байвал түргэн соёолдог. Соёололт жигдэрснээс хойш байрны дулааныг +2..+5 хэмээр буулгана. Үрслэгийн 3 дахь навч гарснаас хойш суналт багатай, шилбэ нь бүдүүн, сайн чанарын үрслэг бойжуулахын тулд 5х5, 7х7 см зайтайгаар өөр хайрцаг саванд шилшүүлэн суулгана.Үрслэг ургуулахдаа чийг дулаан, орон зайг нь тохируулж өгвөл сунахгүй ургана.

Арчилгаа.
Үр суулгаж дууссанаас хойш талбайгаа байнга цэвэрлэж, үрслэг бойжих хугацаанд усалгаа хийх, хөрс сийрүүлэх, бордох ажлыг тогтмол хийж улмаар 6-р сарын сүүлээр задгай талбай, мандал, тагтанд гаргаж суулгана. Үрийн 2 дахь жинхэнэ навч гарсны дараа, үрслэгийг ил талбайд гаргаснаас хойш 2 долоо хоногт эрдэс бордоогоор бордох ба ийм нэмэлт бордоог 2 долоо хоног тутамд нэг удаа хийж бордоно. Үрслэгийг өдөр бүр услахгүй. Ус ихэдвэл үрслэг сунаж , сунасан үрслэг ил талбайд гараад амьдарч чадахгүй.

]]>
Sun, 12 Feb 2012 13:15:20 +0800 http://yldamhan1974.blog.banjig.net/post.php?post_id=96724
<![CDATA[Ловил - Лобелия эринус - Lobelia erinus]]> http://yldamhan1974.blog.banjig.net/post.php?post_id=96633

     Өмнөд Америкаас гаралтай. 10-15 см өндөр ургадаг, нэг наст чимэглэлийн цэцэг. Иш нь нарийхан. Наранд ээвэр, чийглэг хөрсөнд ургахдаа сайн. Хөх, ягаан, цагаан зэрэг олон өнгийн цэцэгтэй. Үрийг дулаан байранд 3-р сарын эхээр үрслүүлэхэд 7-10 хоногийн дараа соёололт эхэлж, жинхнэ навч гарангуут багц багцаар нь шилжүүлж суулгана. Нэг ширхэг үрслэг нь утас мэт нарийхан, туяхан байдаг тул бөөнөөр багцалж тарина.
      4-р сарын сүүлчээр гадны нөхцөлд дасгаж, 6 дугаар сарын эхний 10 хоногт ил талбай, цэцгийн мандалд суулгана. Энэ цэцгийг ногоон байгууламжинд зүлгэн дээр толбо үүсгэх, бөөнөөр багцалж ургадаг тул хана туурга чимэглэх зориулалтаар тарина. Намар орой болтол цэцэглэдэг тул хавтгай саванд суулгаж тагтанд тарихад тохиромжтой цэцэг юм.

]]>
Fri, 10 Feb 2012 23:18:25 +0800 http://yldamhan1974.blog.banjig.net/post.php?post_id=96633
<![CDATA[Хумсан цэцэг \эмийн\ - Календула лекарственная - Calendula officinalis]]> http://yldamhan1974.blog.banjig.net/post.php?post_id=96629

Хумсан цэцэг нь төв ба зүүн Европ болон Газар дундын тэнгисийн нутагт нэлээд өргөн тархацтай ургадаг. Монгол оронд энэ төрлийн зэрлэг зүйл ургадаггүй, зөвхөн эмийн хумсан цэцгийг эмийн болон чимэглэлийн зориулалтаар тарималжуулан ашигладаг. 60 см өндөр ургадаг нэг наст ургамал. Навч нь өндөг хэлбэрийн цуваа байрлалтай,ишний доод хэсгийн навч бариултай, дээд хэсгийн навч богино, юлдэн хэлбэртэй, суумал, бүтэн ирмэгтэй, үндэс орчмын навч 10-13 см урт, 2,5 см өргөн.


      Найлзуурын дээр ганцаар байрласан 4 см голч бүхий сагс хэлбэрийн цэцэгтэй. Хүйтэнд тэсвэртэй. Үр нь хадуур хэлбэрийн дээгүүрээ олон тооны хитэгтэй, цайвар шаргал өнгөтэй, голлосон үндэстэй ургамал.
Хумсан цэцгийн ургалтын хугацаа 112-130 хоног үргэлжилдэг. Ццэцэглэлтийн үень долоодугаар сарын хоёрдугаар арав хоногоос есдүгээр сарыг дуустал явагдана. Цэцгийн илтсээр бэлтгэсэн тос нь шархны үрэвслийг анагаах чадвартай. Эмийн хумсанцэцгийн дэлбээнээс шар, навчнаас ногоон будаг гарган авч бялууны сүүн крем будах бүрэн боломжтой. Эмийн, чимэглэлийн ач холбогдолтой. 1 м.кв талбайд 40-50 ширхэг үрслэг тарина. Хотын ногоон байгууламжид ашиглахад тохиромжтой. Үрсэлгээ хийхгүйгээр үрийг гадаа мандалд 5-р сарын эхний долоо хоногт шууд суулгана.

]]>
Fri, 10 Feb 2012 22:43:28 +0800 http://yldamhan1974.blog.banjig.net/post.php?post_id=96629
<![CDATA[Бүлтэн - Рудбекия волосистая - Rudbeckia hirta]]> http://yldamhan1974.blog.banjig.net/post.php?post_id=96621

Хойт Америкаас гаралтай, 60-80 см өндөр ургадаг олон наст өвслөг ургамал. Бага зэрэг салаалдаг шулуун иштэй, ишний оройд цэцэг ганцаар байрлана. 10-16 см голчтой. Наранд ээвэр газар сайн ургана. Хэлэрхүү цэцэг нь шар захтай, хүрэн өнгийн цэцэгтэй. Хоолойрхуу цэцэг нь хар хүрэн өнгөтэй. Нэг бутанд 30 хүртэл багцэцэг үүсдэг. 1м.кв талбайд 30 ширхэг үрслэг тарина. 5-р сарын гуравдугаар 10 хоногоос цухуйц эхэлж, 6-р сарын сүүлчээс 8-р сарын сүүлч хүртэл цэцэглэнэ. 9-р сарын эхээр үр нь боловсорч дунджаар 100 хоног ургаад хагдарна.

Өвчин хортонд нэрвэгддэггүй, хүйтэнд тэсвэр муутай учраас намар хучиж дулаална. Тарималжуулахад 10 балл буюу ирээдүйтэй нутагших тарималын үнэлгээг авч энэ нөхцөлд зохицон ургаж байна. хот суурингийн ногоон байгууламжинд ашиглахад тохиромжтой чимэглэлийн ургамал юм.

Үр нь маш жижиг учраас үрсэлгээгээ эрт хийх хэрэгтэй юм байна лээ. Оройтуулбал хүйтэнд тэсвэр муутай учраас цэцэглэж амжихгүйгээр намрын хүйтрэлд өртөх магадлалтай .

 

]]>
Fri, 10 Feb 2012 21:47:20 +0800 http://yldamhan1974.blog.banjig.net/post.php?post_id=96621
<![CDATA[Бэлэг ирсэээн......]]> http://yldamhan1974.blog.banjig.net/post.php?post_id=93733

Уг нь шинэ жилийн өмнө ирсэн юм л даа. Тэгээд оруулах гэсэн амжихгүй явсаар байгаад , сая л оруулж байна. Шинэ жилийн өмнөхөн Усны хувилгаан маань ийм олон гоё цэцэгийн үрнүүд явуулсан байна. Мөн албан газарт минь бэлэг явуулсан байна лээ. Ихэнх нь миний тарьж ургуулж байгаагүй ховор цэцгийн үрнүүд байсан учир маш их баярласан. Хурдан үрсэлгээгээ хийх гэж яарч байгаа учир өдөртөө л гаргаж үздэг ажилтай байна даа. Маш гоё цэцгүүдээ ургуулчихаад Усны хувилгаандаа зургийг нь явуулнаа. Баярлалаа. чамдаа.

 

]]>
Fri, 13 Jan 2012 13:48:54 +0800 http://yldamhan1974.blog.banjig.net/post.php?post_id=93733