Зузаалай – Кalanchoe -Каланхоэ

Монгол нэршил нь Зузаалай , Англи нэр нь Кalanchoe Оросоор Каланхоэ гэж нэрлэдэг. Ургамал судлаачид одоогоор 120 гаруй төрлийг олж нээгээд байна. Мадагаскарын халуун бүсээс гаралтай шүүслэг бутлаг ургамал юм.Зарим төрөл нь Өмнөд Ази болон Бразилийн ойд ургадаг. Хоолой хэлбэрийн цэцэг нь 0,7см голчтой. Баг цэцэг нь 30-50 ширхэгтэй , навч нь зузаан, 5 см урттай дээшээ 30-50 см хүртэл өндөр ургадаг. Улаан, улбар шар, цагаан, ягаан өнгийн гоёмсог баг цэцгээр гоёдог. Блосфелд эрлийз гэсэн хоёр гол төрөл зүйлд хуваагдана. Зул сарын баярын үеэр Америк болон Европт хүмүүс бие биедээ хамгийн их бэлэглэдэг цэцэг.
Хөрс

Хүлэрт хөвд, пертил, элс зонилсон ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс тохиромжтой. Зузаалайг шавар саванд тарих нь тохиромжтой байдаг. Зузаалайны үндэс их эмзэг байдаг бөгөөд шавар сав нь агаар сайн нэвтрүүлдэг сайн талтай. Хэтэрхий том сав сонговол цэцгийн навч томорч, цэцэглэлт нь мууддаг учир тухайн цэцгийн том жижигээс хамаарч саваа зөв сонгоорой.

Гэрэл

Хагас сүүдэрлэг гэрэл тохиромжтой: \Зүүн, баруун тийш харсан цонхон дээр байрлуулна. Өвөл хамгийн сайн гэрэл тусдаг цонхон дээр тавьна. Хэт хурц наранд удаан тавьбал навч улайх үзэгдэл ажиглагдана. Хүнтэй адил наранд цохиулдаг тул зуны хурц наранд битгий тавиарай.
Дулаан

Халуун бүсээс гаралтай цэцэг тул дулаан орчиныг шаардана. Зундаа 18º-25º ,Өвөлдөө 10º -12º дулаантай байлгана. Сэнсний хажууд тавьж болохгүй гэдгийг анхаараарай. Зун хөрсөн дээрх цочир хүйтрэлт өнгөрсөний дараа тагт болон хашаандаа гаргаж болно.
Услагаа

Зузаахай нь халуун орноос гаралтай какстус, шүүслэг ургамалуудын адил навч ишиндээ усыг их хэмжээгээр нөөцөлсөн байдаг тул услахдаа энэ онцлогийг нь харгалзаарай. Хоёр услагааны хооронд хөрсний өнгөн хэсэг хатсаны дараа услагааг хийнэ. Ус ихдүүлбэл үндэс ялзарч цэцэг үхэх аюултай. Навчинд ус хүргэж болохгүй. Тавган дээр тунасан илүүдэл усыг тухай бүр асгаж цэвэрлээрэй.
Үрслүүлэх

Ишннй тайрдасаар үржүүлж болно. Мөн үрээр тарьж болно. Хавар шилжүүлэн суулгалтыг хийнэ.

 

Хашаандаа тарьсан цэцэг 1

 Энэ жил хашаандаа, тагтан дээрээ олон төрлийн цэцэг тарьсан. Одоохондоо арай бүгдээрээ цэцэглээгүй, тийм боловч ургаж байгаа зурагнуудыг нь оруулмаар санагдаад оруулчихлаа, Гоё цэцэглэсэн хойно нь бүгдийг нь нэртэй нь оруулнаа.

Намуулиг хэмээх цэцэг,тагтан дээрээ тарьсан, одоо л цэцэглэж эхэлж байна даа.

Хумсан цэцэг, шууд үрээр тарихад ургалт хурдан цэцэг.

 

Энэ бол энхэлгэнэ , цэцэг сонирхогчид бүгд мэдэх байх, монгол оронд хамгийн их ургуулдаг цэцэг, үр нь хумс шиг нарийхан махир хар хүрэн өнгөтэй .

 

Энэ цэцгийн нэрийг харин мэдэхгүй байгаа шүү, мэддэг хүн байвал хэлээд өгөөрэй, үрийг нь хураагаагүй байхад л дараа жил нь дүүрэн сагсайгаад л ургачихна шдээ.

ТАГТАН ДЭЭРЭЭ ТАРЬСАН ГОЁ ЦЭЦЭГНҮҮД МААНЬ ЦЭЦЭГЛЭЖ Л БАЙНА.

Тагтны хажууд унжуулж тарьсан.

Тагтан дээрээсээ урд талдаа тарьсан цэцэгнүүдийнхээ зургийг авлаа, эд нар бол арай цэцэглэж амжаагүй ээ. Намар орой болтол цэцэгтэй байлгах гээд заримыг нь оройхон тарьсан юм л даа.

Тагтан дээрх цэцэг, жижиг цагаан цэцэг нь тайр гэдэг, энэн цэцэгний тухай дараа бичнээ.

Улаан өнгөтэй настурция буюу гялбалзал цэцэг, хугацаа нь өнгөрсөн цөөхөн үр олоод саванд тарьсан чинь ургачихсан. Намар үрээ хурааж байгаад дараа жил бүр ихийг тарина даа.

Голланд үрээр тарьсан зүлэг, өвөл ч гэсэн ногооноороо байдаг гэсэн. Энэ өвөл л харна даа.

 Энэ цонхны урд цээнэ цэцэг тарьсан.    

Тагтан дээрээ брокли байцаа тарьж үзсэн юмаа. Ургаж л байна.

Миний тарьсан чэсэнцэр жимснүүд, энэ бас намар нь үрээ хаяад л дараа хавар өөрөө ургаад байдаг.

Гүзээлзгэнэ жимснүүд , хэзээ жимс нь гарах юм бүү мэд.

Ногоон сонгино.........

Төмс, навчин байцаа, өөр бас бусууд.....                                                                                                Үргэлжлэл бий шүү ..............

Сүүт өргөст өвс – Crown of Thorn – Молочай миля
Энэхүү ургамал нь шигүү бутлаг байдлаар ургадаг, гол иш нь хар хүрэн өнгөтэй, ишний гадуур тойрсон . 2-3 см урт хурц үзүүртэй өргөстэй. ногоон өнгийн 5-6 см орчим навчтай байдаг. 60 см -хүртэл өндөр ургадаг. Ургалт их удаантай юм байна лээ. Айргана хажууд нь их хурдан ургаад байгаа болохоор энэ цэцэг их удаан ургаж байгаа нь мэдэгдээд л байна. Гэхдээ л удаан ч гэсэн гоё ургаж байгаа, бас хөөрхөн жижиг жижиг цэцэгнүүд гарч байна. Би гэрийнхээ үүдний өрөөнд байрлуулсан. Хажууд нь зүлэгний үр тавьчихсан чинь ургачихжээ.
Энэхүү цэцэг нь бөөр хэлбэртэй тод улаан, шар, ягаан, цагаан өнгийн гоёмсог баг цэцэгсээр өөрийгөө чимдэг. Гол ишнээс гарсан 5 см орчим шилбэний үзүүрт нэг удаа цэцэглэхдээ 2-6 хос цэцэг гардаг байна. Цэцэгний амьдрах хугацаа 14 хоног орчим байдаг. Арчилгааг сайн хийвэл хаврын эхнээс авхуулаад намрын эхэн сар хүртэл цэцэглэдэг. Гэрэл дулаан Цэцэглэлтэнд нарны гэрэл маш чухал үүрэгтэй байдаг. Хангалттай гэрэл авч чадвал олон удаа цэцэглэдэг. Гэхдээ зуны улиралд нарны хурц гэрлээс холдуулах хэрэгтэй. 12 градусаас дээш температур тохиромжтой. Үүнээс доошловол цэцэглэлт зогсож навч унана. Бусад шүүслэг ургамлын адил нар болон дулаан орчинд дуртай. Өрөөний чийгшил дундаж хэмжээнд байхад хангалттай. Зундаа 16-24°с өвөлдөө 13°с байх нь тохиромжтой. Зүүн баруун , өмнө зүг рүү харсан цонх тохиромжтой. Шинээр гарсан навч өвөл амралтын үед унах боловч сарын дараа шинээр ургадаг. Усалгаа Услахдаа хөрсийг нэлээд чийглэж услах ба дараачийн услалтыг хөрсийг хатаж хуурай болсоны дараа хийнэ. Услахдаа хөрсний өнгөн хэсэг хуурай болсоны дараа хийх нь тохиромжтой. Цэцэглэлт дууссаны дараа усыг багасгана. Үндсийг огт усгүй хуурай байлгаж болохгүй. Энэ нь ургамалд маш муу нөлөө үзүүлнэ. Цэцэглэлтийнхээ үед ус их шаардана. Хавар зундаа усаар шүрших хэрэгтэй.
"Сүүт өргөст өвс – Crown of Thorn – Молочай миля" цааш унших »
Айргана – Oxalis – Кислица
Энэхүү цэцэгийг унтаахай хатан гэдгээр нь манай цэцэгчид илүү сайн мэдэх байх. Уг цэцгийн Монгол нэр нь Айргана . Англи нэр нь Oxalis, Shamrock ба оросоор Кислица гэдэг.
Айрганы навч нь ногоон, улаан, ягаан гэсэн өнгүүдтэй бөгөөд навчнуудын хэлбэр дүрс нь өөр байдаг. Айргана төрөл зүйлээсээ шалтгаалан цагаан, шар, ягаан,улаан өнгийн цэцгүүдээр гоёдог. Энэ хоёр цэцгийг би булцуугаар тарьж ургуулж байгаа. Их амархан, бас хурдан ургадаг юм байна шүү. Ихэнх айрганы навч 3-4 хэсэг болон хуваагдасан байдаг ба зарим нь 9 хүртэл салаатай байдаг. Айргана цэцэглэснээс хойш 5-7 хоногийн дараа цэцэг хатаж хорчийдог. Цэцгийг хатаж хорчийсны дараа уг ишээр нь тасдаж авч хаяарай. Ингэснээр дараагийн шинэ цэцэг гарах нь түргэсдэг. Гэрэл Нарны тусгал шууд туссан газарт айргана сайн ургаж цэцэглэдэг. Өвөл нарны гэрэл сайтай газар тавьсан тохиолдолд үргэлжлэн цэцэглэдэг байна. Хэрвээ нарны гэрэл хангалтгүй нөхцөлд байгаа бол өвлийн улиралд зориулалтын сүүн гэрлээр өдөрт 12 цаг гэрэлтүүлээрэй.
"Айргана – Oxalis – Кислица" цааш унших »
Хэрээ нүд үрээр ургууллаа.

Соёолж төвөөс энэ цэцгийн үрийг худалдаж авсан.  8 ширхэг үрнээс 2 нь ургалаа. Үрээ суулгаснаас хойш яг 5 хоногийн дараа л цухуйсан. 4 нь цухуйсан боловч 2-ийг нь амьдруулж чадсангүй ээ, хэд хоног орхиод яваад ирсэн чинь үхчихсэн байна лээ. Үлдсэн 2 нь харин давгүй шүү. Хөөрхөн ургаж байгаа.

ИРЕЗИНА- Iresine-Сарвалжгана

Цэцэг сонирхогчид тэмээн тавхай нэрээр нь илүү сайн мэднэ. Өмнөд Америкийн чийглэг ойгоос гаралтай. 80 гаруй зүйл бий. Хүрэн өнгийн найлзууртай өвслөг ургамал. Навч нь дугуй , үзүүрээрээ ухлаадастай.
ХӨРС: хар шороон, навчит хөрс, ялзмаг, элс /2:1:1:1/-ний холимогт суулгана. 2 долоо хоногт 1 удаа эрдэс, органик бордоогоор ээлжлэн бордоно.
ГЭРЭЛ: Хурц гэрэл тохиромжтой. Гэрэлд байх тусам навчны өнгө тодорч үзэсгэлэнтэй болдог.
ҮРЖҮҮЛЭХ: Хавар залуу иш, мөчрөөр , мөн үндэсний хэсгээр дулаан чийгтэй элсэнд 8-10 хоног үндэслүүлнэ. Эсвэл мөчрийг ташуу зүсэн усанд үндэслүүлж болно, 10-12 хоногийн дараа үндэс цухуйна.
Гэмтээгч нь цагаан далавчит.

АНТУРИУМ-Anthurium-Годонхой
  Аройдын овог. Өмнөд Америкаас гаралтай, 30 гаруй зүйлтэй. Годонхой цэцэг нь тансаг ургамал. Цэцэг арвинтай зүйлүүд нь элбэг. Навч 20-30 см урт, зэв хэлбэрийн гялалзсан цайвар ба хар ногоон өнгөтэй. Навчны дундаас нийлмэл цэцэг, махлаг түрүү буюу годон цухуйдаг. Энэ сонин ургамлын багцэцэг нь хавраас зун орой болтол дэлгэрдэг. Улаан, цагаан зэрэг өнгөтэй.
"АНТУРИУМ-Anthurium-Годонхой" цааш унших »
Би-жаргалтай бүсгүй

Өглөөний цэнгэг агаарыг шунаглан мэдрэх дуртай
Би- шуналтай бүсгүй
Өөдөөс минь төөнөх нарнаас эерэг цэнэг авах дуртай
Би-мэдрэмжтэй бүсгүй
Өдрөөс өдөрт өсч байгаа өнгийн цэцэгстэйгээ ярих дуртай
Би-чалчаа бүсгүй
Өөр хэнийх ч биш, ганцхан минийх гэсэн бүхнээ харамлах дуртай
Би-харамч бүсгүй.


Ямар ч хамаагүй, тааралдсанаа л унших дуртай
 Би-сонголтгүй бүсгүй
Ялдамхан блогтоо өдрийг өнгөрүүлэх бүр ч дуртай
 Би-дайчин бүсгүй
Янз бүрийн , утга агуулгатай ном цуглуулах дуртай
Би-оюунлаг бүсгүй
Ялгуун гэгээлэг мөр холбох бас л дуртай
Би-саваагүй бүсгүй.

 Замын дундаас буцалгүй, эхэлснээ дуусгах дуртай
Би-өөдрөг бүсгүй
Завсрын найзуудад бүхнээ дэлгэхгүй, нууцлаг байх дуртай
Би-сонирхолтой бүсгүй
Заяа холбосон ханьтайгаа хамтдаа л байх дуртай
Би-жаргалтай бүсгүй
Зовлон тохиолдсон хэнд ч туслах дуртай
Би- элгэмсүү бүсгүй

 

Cordyline-Кордилина-Төмөрдүүмод

 

Төмөрдүүмод нь 1,4-2 м өндөр, навч нь дал модных шиг урт 22-35 см урттай болдог.мУг мургамлын нэг онцлог нь навч нь улаан судал юмуу, толботой байдаг.Цаас шиг нимгэн, дэргэр хатуу навчтай. Навч нь эгц шулуун ургадаг.
ГЭРЭЛ: Хурц гэрэл тохиромжтой боловч гадаа ил гаргахад навч нь түлэгддэг.
ДУЛААН: Зундаа 27С-аас дээш байх нь тохиромжтой биш, өвөлдөө 15С-21Ё-ийн хооронд маш тохиромжтой.
УС: Зуны улиралд 7 хоногт 2 удаа, тасалгааны агаар чийгтэй, салхи сайн оруулж байх хэрэгтэй. Зундаа навчийг 7 хоногт 2 удаа шүршиж байх.
ҮРЖҮҮЛЭХ АРГА: Үрээр болон мөчрийн найлзуураар үржүүлж болно. Найлзуурыг 3-р сард авч чийгтэй элсэнд суулгаж үндэслүүлж болно. Дулаан 21С байх тохиромжтой.
Мөнх ногоон сөөг юмуу намхан модыг төмөршиг модтон овгийн зүйлүүдтэй андуурмаар, Соортуудаасаа хамаарч өнгө нь хар ногооноос цагаан мөнгөлөг, улаан хүрэн зэрэг олон өнгийн судалтай. Жил ахих тусам доод навчнууд нь унадаг.

Банжиг нэтийн хамт олонд баярлалаа.

Би хэд хоногийн өмнө мэдээллээ нэмэх гээд банжиг руу орлоо. Гэтэл банжигийн нүүрэнд цахиур хагалах блог гээд л шилдэг блогуудыг шалгаруулаад гаргаад байдаг, тэнд миний ялдамханыг гаргаад таьчихаж , гайхлаа. Яанаа юу болсон юм болоо гээд л. Тэгсэн Анжгайгаас "Таны блогыг олон түмэнд хэрэгтэй мэдээллийг өөрөө бичин оруулдаг тул Банжиг Нэт-ийн хамт олон Цахиур хагалах блог хэмээн нүүрэндээ хэдэн хоног тахин шүтэхээр боллоо Улам олон хэрэгтэй зүйлсийг бичээрэй." гэсэн захиатай, Банжигийн нүүрэнд тахигдчихсан байна. Эхлээд гайхаад сүйд болсон хүн чинь бөөн баяр . Тэгээд л урам зоригоор дүүрэн шуурхайхан бичлэгүүдээ оруулж байна.Дөнгөж эхэлж байгаа гэхэд энэ амжилт биз дээ. Банжиг.нетийн хамт олны итгэлийг , зүтгэлээр хариулан улам их хэрэгтэй мэдээ мэдээлэл, өөрийн бүтээлээсээ тасралтгүй оруулж байна гэж хэлье дээ. Банжигийн хамт олонд ажлын амжилт хүсч, улам ихийг хийж бүтээн шинэлэг бүхний эхлэл байгаарай гэж ерөөе.

Язгууртан цэцэг ЦАХИРМАА

Хятадын соёлд цахирмаа нь хүний төгс төгөлдөр шийнжийн билгэдэл болдог.
Харин Шинэ Гвинейн эрчүүд цахирмаа их дэлгэрсэн газар үдэлж амрахыг цээрлэдэг. Уугуул нутгийнхы үздэгээр цахирмаа цэцэг үзэсгэлэнт хүүхэн болж хувирахад түүнийг үзсэн эр хүн гоо сайханд нь татагдаад салж чадахаа больдог юм гэнэ.
Цахирмаа цэцгийн үүслийн тухай Шинэ Зеландын мамори овгийнхны зохиосон сонирхолтой домгийг хуучилъя.
"Язгууртан цэцэг ЦАХИРМАА" цааш унших »
Итгэл найдварын билгэдэл ЯРГУЙ
Монголчууд цэнхэр яргуйг хаврын билгэдэл гэж үздэг. Латинаар Galanthus , англиар showdrop гэдэг энэ цэцэг хөх цэнхэр, цагаан 2 өнгөтэй, нийт 12-18 төрөл байдаг.
"Итгэл найдварын билгэдэл ЯРГУЙ" цааш унших »
Би - Эгэл жирийн бүсгүй
Би
Эгэл жирийн л бүсгүй
Эрдэнийн чулуунд биш
Эрээн чулуунд дуртай.
Эрхэлж нялхарч биш
Эрч хүчтэй амьдардаг.
"Би - Эгэл жирийн бүсгүй" цааш унших »
Цэцэг шигээ амьдрахсан
Хэн нэгнийг гомдоохгүй, гунигт живүүлэхгүй Хээнцэрхэн цэцэгс шигээ ялдамхан явахсан.
"Цэцэг шигээ амьдрахсан" цааш унших »
Бүсгүй таныг цэцгээр гоёлоо.
Энхрийхэн жаахан бүсгүй таны гоёлыг Эрээн алаг цэцгээр урлаж өгмөөр байна. Энд тэнд нь харин, шигтгээ болгож Эрх хонгор дууг чинь хатгамаар байна.
"Бүсгүй таныг цэцгээр гоёлоо." цааш унших »
(Нийт: 85)